Pilot үе шат · эхний 3-5 СӨХ үнэгүй туршина

Хотол — СӨХ-ийн зар, төлбөр, хүсэлт, тайлан нэг дор

СӨХ, хотхон, оршин суугчдын өдөр тутмын мэдээлэл, харилцааг цэгцлэх систем.

Хотол апп ашиглаж буй гэр бүл — Улаанбаатарын орон сууцны үзэмж

Асуудал

СӨХ-ийн өдөр тутамд тулгардаг бэрхшээл

Ихэнх СӨХ Excel, цаас, чатын бүлгэмээр ажилладаг. Үүнээс үүдэн дараах асуудлууд гардаг:

💸

Төлбөрийн мэдээлэл будилах

Хэн юу төлсөн, хэдэн төгрөг үлдсэн нь тодорхойгүй. Гар бичмэл, Excel дамжсаар алдаатай болдог.

📵

Зар, мэдэгдэл хүрэхгүй

Ус, дулааны мэдэгдэл хаалган дээр наасан цаас, Viber группээр дамждаг. Олон хүн харахгүй өнгөрдөг.

📝

Хүсэлт, гомдол алга болох

Утсаар, амаар хэлсэн хүсэлтүүд бичигдэхгүй. Хариу хэзээ, хэн өгөх нь тодорхой бус.

🔎

Ил тод байдал сул

СӨХ-ийн орлого, зарлагыг оршин суугч шалгах боломжгүй. Үүнээс итгэлцэл алдагддаг.

Шийдэл

Хотол юу хийдэг вэ?

СӨХ ба оршин суугчийг холбож, мэдээлэл, төлбөр, хүсэлтийг нэг газар цэгцэлнэ.

🏢

СӨХ-өө олох

Хот, дүүрэг, хороогоор өөрийн СӨХ-ийг хайж олно.

👤

Оршин суугчийн бүртгэл

Утсаа баталгаажуулж байр, тооттойгоо холбоно.

📢

Зар, мэдэгдэл

СӨХ-ийн мэдэгдлийг шуурхай, бүгдэд адил хүргэнэ.

💳

Төлбөр, үлдэгдэл

Хувийн нэхэмжлэл, үлдэгдлээ ил тод харна.

🛠

Хүсэлт, гомдол

Бичгээр илгээсэн хүсэлт төлөвтэйгөө хадгалагдана.

🚗

Зогсоол удирдлага

Машин бүртгэл, хаалт нээх QR, хаагдсан машин мэдэгдэх, зочны машин.

📍

СӨХ жагсаалтад байхгүй бол

Өөрөө мэдээллээ оруулж бүртгүүлээд СӨХ-д дохио өгнө.

Дэлгэцийн харагдац

Аппын дотор ийм харагдана

Оршин суугч төлбөр, мэдэгдэл, хүсэлтээ нэг газраас удирдана. Доорх жишээ дэлгэцүүд.

Төлбөр

2026/05 сар

Үлдэгдэл84,500₮
Цэвэр ус32,000₮
Дулаан52,500₮

Мэдэгдэл

Шинэ зар (2)

🚨 Усны засвар

Маргааш 10:00–14:00 ус хаагдана

📅 Хурал

5/22 19:00 — 1-р давхарт

ℹ️ Зогсоолын дүрэм

Машинтай айлуудад

Засварын хүсэлт

Миний хүсэлт

Лифт засвар

Хүлээгдэж буй · 2 өдөр

Орцны гэрэл

Хийгдэж байна

Хогийн савны цэвэрлэгээ

Шийдэгдсэн

СӨХ хяналт

Нарантуул СӨХ

Цуглуулалт

72%

Айл

124

Хүсэлт

8

Зогсоол

Миний машинууд

🚗

0123 УБА

Toyota Prius · Цагаан

QR
P1
P2
P3
P4
P5
P6
P7
P8
P9
P10

Оршин суугчдад

Өөрийн СӨХ-ийн мэдээллийг гартаа

Та төлбөрөө хаанаас харах, мэдэгдэл хэн нийтэлсэн, гомдол хэн авсныг тодорхой мэдэх эрхтэй. Хотол үүнийг нэг газар, бичгээр, төлөвтэйгөөр харуулна.

  • ✓Өөрийн СӨХ-өө олно
  • ✓Төлбөр, мэдэгдлээ нэг дороос харна
  • ✓Хүсэлт, гомдол бичгээр илгээж, төлөвийг нь дагана
  • ✓Машинаа бүртгэж, хаалт нээх QR, "хаагдсан" мэдэгдлийг гартаа хадгална
  • ✓СӨХ жагсаалтад байхгүй бол өөрөө бүртгүүлж, СӨХ-д дохио үүсгэнэ

Шинэ мэдэгдэл

Маргааш 10:00–14:00 ус хаагдана

Үлдэгдэл

2025/04 — 84,500₮

Миний хүсэлт

Лифт засвар — Хүлээгдэж буй

СӨХ-ийн нийт оршин суугч

— айл

Бодит тоо нь СӨХ дээр харагдана

Шинэ хүсэлт

Лифт · Хог · Орц

Demand

Хотол ашиглахыг хүссэн оршин суугчид

СӨХ / Админд

Өдөр тутмын ажлыг цэгцэлнэ

Excel, цаас, чатын бүлгэм оронд оршин суугчдын бүртгэл, мэдэгдэл, хүсэлт, төлбөр — бүгд нэг систем дотор. Demand dashboard-аар хэдэн оршин суугч сонирхож байгааг шууд хараарай.

  • ✓Оршин суугчдын бүрэн бүртгэл
  • ✓Зар, мэдэгдлийг нэг л удаа нийтлээд бүгдэд хүргэх
  • ✓Хүсэлт, гомдлыг төлөвтэй удирдах
  • ✓Зогсоол: машин, зогсоолын дугаар, зочин, хаалганы тохиргоо нэг дороос
  • ✓Санхүү, үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах
  • ✓СӨХ-д хэдэн оршин суугч сонирхож байгааг харах demand dashboard

Итгэлцэл

Ил тод нөхцөл, хамгаалагдсан мэдээлэл

Хотол нь оршин суугч болон СӨХ-ийн нөхцөл, нууцлалын бодлогыг ил тод нийтэлдэг.

Түгээмэл асуулт

Дэлгэрэнгүй хариултыг тусламж хэсгээс үзнэ үү.

СӨХ жагсаалтад байхгүй бол яах вэ?▾
Та өөрөө СӨХ-ийнхээ нэр, байршил, тоотоо оруулж бүртгүүлж болно. Энэ нь СӨХ дээр Хотол ашиглах сонирхлын дохио үүсгэнэ.
Апп татах шаардлагатай юу?▾
Үгүй. Хотол нь вебээр ажилладаг бөгөөд гар утсандаа PWA болгож суулгах боломжтой. Цаашид Play Store / App Store-д гаргахаар бэлдэж байна.
СӨХ админ яаж холбогдох вэ?▾
Холбоо барих хуудаснаас СӨХ админд зориулсан утас, и-мэйлийг ашиглана уу. Бид таны СӨХ-д Хотол нэвтрүүлэхэд туслана.
Мэдээлэл аюулгүй юу?▾
Нууцлалын бодлогын дагуу таны мэдээллийг зөвхөн өөрийн СӨХ-ийн эрх бүхий хэрэглэгчид харж болно. Дэлгэрэнгүйг "Нууцлалын бодлого"-оос харна уу.

Одоо СӨХ-өө хайж үзээрэй

Хот, дүүрэг, хороогоо сонгоод СӨХ-ийнхээ нэрээр хайна. Жагсаалтад байхгүй бол өөрөө бүртгүүлж болно.

Холбоо барих